Sunday, December 21, 2008

HAPPY CHRISTMAS AND NEW YEAR! /TA BUXEND ZUL SARIIN BOLON SHINE JILIIN BAYARIIN MEND XURGEYE!

Dear All,
Thanks for being part of the project. I wish everyone a Happy Christmas and New Year!
Tsendpurev (Cindy) Tsegmid
Project Manager
MONUK
Хүндэт уран бүтээлчдээ!
Манай төсөлд оролцож байгаад чинь баярласнаа илэрхийлээд, Зул Сарын болон Шинэ Жилийн Баярын мэндийг дэвшүүлье!
Цэгмидийн Цэндпүрэв
Төслийн Удирдагч
MONUK
Checkout this online holiday card link, which sent out from the Open Society!
Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгээс явуулсан онлайн баярын мэндчилгээг доорх линк-г дарж үзнэ үү!

Sunday, November 16, 2008

YOUR INTRODUCTION ON SILKHIGHWAY-DIALOGUE BLOG/Таны ТОРГОН ХУРДНЫ ЗАМ ЯРИА БЛОГ ДЭЭРХ ТАНИЛЦУУЛГА

Dear All,
We are working very hard on your materials to introduce you on the SILK HIGHWAY-DIALOGUE blog page. However, it has proven to take more time than we originally planned and we won't be able to complete by today (16th November). We will aim to complete in next few days.
Please check recent introduction of artists' on www.silkhighway-dialogue.blogspot.com
MONUK Project Team
Хүндэт та бүхэндээ,
Бид таныг ТОРГОН ХУРДНЫ ЗАМ ЯРИА БЛОГ дээр албан ёсоор танилцуулахаар маш эрчимтэй ажиллаж байгаа болно. Гэвч, энэ үйл явц нь бидний төлөвлөснөөс илүү цаг хугацаа орох нь тодорхой болоод байгаа ба бид нар өнөөдрийн дотор дуусгах боломжгүй (11-р сарын 16) гэдгийг мэдээлэх гэсэн юм. Гэхдээ бид хэд хоногийн дотор дуусгана гэж найдаж байна.
Та бүхэн зарим уран бүтээлчдийн танилцуулгыг энэ www.silkhighway-dialogue.blogspot.com хуудаснаас уншина уу
MONUK Төслийн баг

Saturday, November 15, 2008

SILKHIGHWAY DIALOGUE BLOG/ТОРГОН ХУРДНЫ ЗАМ ЯРИА БЛОГ

Useful web addresses

SILK HIGHWAY main blog online address is
www.silkhighway.blogspot.com, this is where you can read all general announcements regarding the project.

SILK HIGHWAY dialogue/blog online address is
www.silkhighway-dialogue.blogspot.com, this is where the Curators post your submissions and comments. We will introduce you along with your example of work before 17th of November; your information will be accessible and visible at all times.

Хэрэгтэй веб хуудсууд

ТОРГОН ХУРДНЫ ЗАМ төслийн гол веб хуудас
www.silkhighway.blogspot.com бөгөөд , та энэ хуудсаас төслийн тухай мэдээлэл болон төслийн удирдагчийн сүүлийн үеийн мэдээллүүдыг унших боломжтой.

ТОРГОН ХУРДНЫ ЗАМ ЯРИА веб хуудсан дээр
www.silkhighway-dialogue.blogspot.com, та энэ хуудаснаас өөринхөө танилцуулга, кураторуудын шилж тависан бүтээлүүд болон сэтгэгдлүүдийг унших болно.Таны танилцуулга 11-р сарын 17-оос өмнө энэ блог дээр тавигдах болно.

Monday, November 3, 2008

OUR PROJECT TEAM/ МАНАЙ ТӨСЛИЙН БАГ

I think this is the right time to acknowledge and appreciate our voluntary team members' effort. Since April 2008, we have spent considerable amount of time to run the project and we are half way there. Despite having other commitments, we have come this far and now we are ready to host our live blog in 7 days.

I want to thank Lisa Stansbie (artist, lecturer and curator) and Richard Jenner (final year art student and artist) , for all their time and commitment. I hope SILK HIGHWAY will be a success!

Tsendpurev (Cindy) Tsegmid
Project Manager
MONUK
Миний бодлоор төслийнхөө хамт олныг танилцуулж, тэдний идэвх чармайлтыг үнэлэх цаг ирсэн гэж үзлээ. 2008 оны 4-р сараас эхлээд манай төслийн багийнхан их хэмжээний цаг хугацаа зарцуулсан бөгөөд бид замынхаа хагасыг туулаад байна. Бид лайв блогоо эхлүүлэхэд 7 хоног л үлдлээ.
Би Лиса Стансби (уран бүтээлч, лектор, куратор) болон Ричард Женнер (төгсөх курсийн оюутан уран бүтээлч) нартаа баярласан талархсанаа илэрхийлье!
ТОРГОН ХУРДНЫ ЗАМ төсөл амжилттай болно гэдэгт би итгэж байна.
Цэгмидийн Цэндпүрэв
Төслийн Удирдагч
MONUK



Sunday, November 2, 2008

ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН 02/11/2008

Энэ мэдээлэл нь манай төслийн болзлыг бүрэн хангасан уран бүтээлчдийн нэрсийг албан ёсоор зарлаж байна. Та бүхэн одооноос эхлээд төслийн блогийг ойр ойрхон шалгаж бид ямар журмаар live (лайв.амьд) блогоо явуулах тухай олж мэднэ үү.


Анунаран Жаргалсайхан (МГЛ)
Ариунтуяа Батбаатар (МГЛ)
Энхбат Лантуу (МГЛ)
Эрдэнэтуяа Тогтохбаяр (МГЛ)
Хю Андревс (ИБ)
Лиса Стансби (ИБ)
Луйз Аткинсон (ИБ)
Маналжав Бадамжунай (МГЛ)
Марина Де Стакруле (ИБ)
Машбат Самбуу (МГЛ)
Мөнхцэцэг Бавуудорж (МГЛ)
Нандин-Эрдэнэ Бүдзагд (МГЛ)
Ричард Женнер (ИБ)
Шон Дейвис (ИБ)
Цэндпүрэв Цэгмид (ИБ)
Зэсээ Содномцэрэн (МГЛ)

ТА БҮХЭНД ТӨСЛИЙН БАГИЙН НЭРИЙН ӨМНӨӨС БАЯР ХҮРГЭЕ!

THE RESULT 02/11/2008

This is to announce the names of selected artists who have satisfied the requirements, which we have specified on our call for submission. In the next few days, you will need to follow the blog to find out how we are going to run the live blog and what do we expect from you.

Anunaran Jargalsaikhan (MGL)
Aruintuya Batbaatar (MGL)
Enkhbat Lantuu (MGL)
Erdenetuya Togtokhbayar (MGL)
Huw Andrews (UK)
Lisa Stansbie (UK)
Louise Atkinson (UK)
Manaljav Badamjunai (MGL)
Marina De Stacpoole (UK)
Mashbat Sambuu (MGL)
Munkhtsetseg Bavuudorj (MGL)
Nandin-Erdene Budzagd (MGL)
Richard Jenner (UK)
Sean Davies (UK)
Tsendpurev Tsegmid (UK)
Zesee Sodnomtseren (MGL)

CONGRATULATIONS TO EVERYONE FROM THE PROJECT TEAM!













Friday, October 3, 2008

СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 2008.10.03

Эрхэм та бүхэнд ТОРГОН ХУРДНЫ ЗАМ төслийн үйл явцыг танилцуулъя.

MONUK нь ТОРГОН ХУРДНЫ ЗАМ онлайн төсөлд оролцох хүсэлтэй Монголын уран бүтээлчдээс урьдчилан тооцоолоогүй олон тооны өргөдөл хүлээн авсан билээ.Одоогоор бид өргөдлүүдийн материалтай танилцаж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа нь гурван долоо хоног хүртэл хугацаа орох төлөвтэй байгаа. Бид шалгарсан уран бүтээлчидтэй 10 сарын сүүлээр холбоо барих болно.

Мөн MONUK төсөл ДУДээд Сургуулийн Сургалтын албаны эрхлэгч Д. Ганбатад манай төслийг анх эхлэхээс нь авахуулаад гүн туслалцаа үзүүлж байсанд баярласан талархсанаа илэрхийлье. Түүнээс гадна "Шинэ Зууны Урлаг" уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн, уран бүтээлч Л. Энхбатад манай төслийг дэмжиж байгаад нь баярлаж байгаагаа хэлмээр байна.
Ц. Цэндпүрэв
Төслийн Удирдагч
MONUK

Saturday, September 27, 2008

UPDATE 2008.10.03

Dear All,


MONUK has recieved an unexpected number of applicants from Mongolia, who wants to get involved in our SILK HIGHWAY online project. Currently, we have started to review applications and supporting materials. The selection process bound to take up to 3 weeks and we will notify about the result by the end of October 2008.
MONUK wishes to thank you to Mr D. Ganbat, Head of Undergraduate Studies at the Institute of Fine Arts (IFA) in Mongolia, for his continuing support since implementation of the project, L. Enkhbat, an artist and a Leader of art group New Century Art.
T.Tsegmid
Project Manager
MONUK

Friday, September 12, 2008

СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 2008.09.13

Энэ мэдээлэл нь ТОРГОН ХУРДНЫ ЗАМ төслийн кураторуудын нэрийг зарлах зорилготой билээ. MONUK төсөл Лиза Стансби болон Цэгмидийн Цэндпүрэв нарыг хамтран ТОРГОН ХУРДНЫ ЗАМ төслийн кураторуудаар ажиллуулах шийдвэрийг гаргалаа.

Лиза Стансби бол уран бүтээлч, судлаач, Лийдс Метрополитений Их Сургуулийн Докторант, Хаддерсфийлдийн Их Сургуулийн Дүрслэх Урлагийн сургалтыг тэргүүлэгч лектор бөгөөд MONUK төслийн анхны ажил болох ОДОО/CURRENT үзэсгэлэнд оролцож байсан. Та түүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх веб холбоосуудаас олж мэднэ үү.


http://www.zeppelinbend.com/
www.slashseconds.org/issues/002/002/articles/lstansbie/index.php
www.slashseconds.org/issues/002/004/articles/lstansbie/index.php
www.prestival.org.uk/artists.html
www.alsagerartscentre.org.uk/about_us/archive.php?season_id=15&event_id=105


Цэгмидийн Цэндпүрэв нь мөн уран бүтээлч, судлаач, Лийдс Метрополитений Их Сургуулийн Докторант бөгөөд MONUK төслийн удирдагчаар 2006 оноос ажиллаж байна. Та түүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх веб холбоосуудаас олж мэднэ үү.

www.axisweb.org/artist/tsendpurevtsegmid
www.tsendpurevtsegmid.blogspot.com
www.bbc.co.uk/leeds/content/articles/2005/09/27/art_feature_from_the_ordinary_200509_feature.shtml
www.odoocurrent2007.blogspot.com








Wednesday, September 10, 2008

UPDATE 2008.09.13

This message is to announce names of curators of SILK HIGHWAY online project. After careful consideration, MONUK has decided to appoint Lisa Stansbie and Tsendpurev Tsegmid to co-curate the project.

Lisa Stansbie is an artist, researcher, a PhD Candidate at Leeds Metropolitan University and Fine Art Course Leader at Huddersfield University. She is an active participant since MONUK's first subproject ODOO/CURRENT in 2006. PLS, check out these links to find out more about her.

http://www.zeppelinbend.com/

www.slashseconds.org/issues/002/002/articles/lstansbie/index.php
www.slashseconds.org/issues/002/004/articles/lstansbie/index.php
www.prestival.org.uk/artists.html
www.alsagerartscentre.org.uk/about_us/archive.php?season_id=15&event_id=105


Tsendpurev (Cindy) Tsegmid is an artist, practice-led researcher, a PhD Candidate at Leeds Metropolitan University. She has been managing MONUK since 2006. PLS, click these links below to find out more about her.

www.axisweb.org/artist/tsendpurevtsegmid
www.tsendpurevtsegmid.blogspot.com

www.bbc.co.uk/leeds/content/articles/2005/09/27/art_feature_from_the_ordinary_200509_feature.shtml www.odoocurrent2007.blogspot.com

Thursday, August 21, 2008

СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 2008-08-22


2008 оны 8 дугаар сар 22

Энэ мэдээлэл нь ТОРГОН ХУРДНЫ ЗАМ төсөл хэрхэн явагдаж байгаа тухай юм. Би одоогоор Монголд байгаа бөгөөд ТОРГОН ХУРДНЫ ЗАМ төслийг сурган хүмүүжүүлэгчид, урлаг судлаачид, уран бүтээлчдийн дунд янз бүрийн аргаар зарлаж байгаа.

Одоогоор би “New Century Art” буюу Шинэ Зууны Урлаг нийгэмлэгтэй холбоо тогтоож уулзсан бөгөөд энэ нийгэмлэг нь 25 гаруй уран бүтээлчдийг төлөөлдөг билээ. Тэдний уран бүтээл нь маш өргөн хүрээг хамардаг бөгөөд уран зургаас эхлээд инстолляц төрлөөр хийдэг. Та энэ хаягаар орж тэдний зарим бүтээлийг үзэх боломжтой. www.newcentury-art.mn



Би мөн “Хөх Наран” уран бүтээлчдийн нэгдлийн хамт олонтой удахгүй уулзахаар төлөвлөж байгаа болно.

Үүнээс гадна би Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Орчин Үеийн Урлагийн галлерей болон Дүрслэх Урлагийн Дээд Сургууль зэрэг Монголын урлагийн томоохон байгууллагуудын төлөөлөгчидтэй тус тус уулзсан.

Сонирхсон уран бүтээлч дээр дурдагдсан байгууллагуудаас төслийн өргөдлийн маягт болон бусад мэдээллүүдийг хүлээн авч болох ба эсвэл төслийн тухай утсаар болон емэйлээр лавлаж болно. Та доорх хүмүүстэй уулзаж төслийн өргөдлийн маягтуудыг цаасан болон электроник хэлбэрээр авна уу.

-Б. Доржготов, уран бүтээлч, куратор (Монголын Орчин Үеийн Урлагийн галлерей)

-Х. Оюундарь, уран бүтээлчдийн хөгжлийн программын ажилтан, нягтлан бодогч (Монголын Урлагийн Зөвлөл)

-Б. Ганбат, Сургалтын албаны дарга (Дүрслэх Урлагийн Дээд Сургууль)

Миний бие мөн “Өнөөдөр” сонинд ярилцлаганд уригдсан бөгөөд удахгүй хэвлэгдэнэ гэж найдаж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн

Ц. Цэндпүрэв

Төслийн Удирдагч

(Фото зургийг Ц. Цэндпүрэв, Улаанбаатар, Монгол улс)

UPDATE 2008-08-22




This is to confirm that Silk Highway is well underway. I am in Mongolia at the moment, promoting the project among art practitioners, curators, educators of Mongolia by all possible means.

I have had a discussion with an art group called New Century Art, which includes over 25 members. Their art current practices are quite diverse starting from painting to installation. Please check out this link, there are some works of artists: http://www.newcentury-art.mn/
Currently, I am trying to get in touch with the second major contemporary art group Khukh Naran (eng. blue sun), encourage artists to get involved in the project.

In addition, I have had several meetings with major art organisations in Mongolia; Arts Council of Mongolia, Mongolian National Modern Art Gallery and The Institute of Fine Art (IFA).

Any interested artist can pick up submission form and other particulars from any of these organisations mentioned above, or contact me via email or mobile phone to receive more information. Please ask for following people, who has the information pack:

-B. Dorjgotov, artist and curator at Mongolian National Modern Art Gallery
-Kh. Oyundari, artist development program coordinator & accountant at Arts Council of Mongolia
-B. Ganbat, Head of Undergraduate Studies at Institute of Fine Arts


Also I’ve been invited to discuss about the project at Unuudur (eng. today), the biggest daily newspaper in Mongolia. Hopefully, the interview will be printed in few days time.

Kind regards

T. Tsegmid
Project Manager



Photo by T. Tsegmid, 2008

Monday, August 11, 2008

'ТОРГОН ХУРДНЫ ЗАМ' ТӨСӨЛД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ!


Төслийн анхан шатны Англид суурьшдаг уран бүтээлчдийн бүртгэл явагдсан бөгөөд Монголын уран бүтээлчдийг сонгон шалгаруулах эцсийн хугацаа 2008.9.10-нд дуусгавар болно.

Төсөлд оролцох хүсэлтэй Монголын сурган хүмүүжүүлэгчид, урлаг судлаачид, уран бүтээлчдийг холбоо барьж төслийн өргөдлийн маягтыг цаасан болон электрон хэлбэрээр хүлээн авахыг урьж байна. Өргөдлийн маягтыг цаасан болон электрон хэлбэрээр хүлээн авах хүмүүс өөрийн флаш/usb stick-ээ авчирна уу.

Бүртгэлийн хураамж үнэгүй бөгөөд сонгогдсон уран бүтээлчид төсөлд оролцохын тулд ямар нэг нэмэлт төлбөр хийх шаардлагагүй.

Холбоо барих утас : 95206306
Емэйл: TSTSendee@yahoo.com

ТОРГОН ХУРДНЫ ЗАМ танилцуулга




Та бүхэнд MONUK өөрийнхөө хоёрдугаар ажил болох Монгол болон Английн сурган хүмүүжүүлэгчид, урлаг судлаачид, уран бүтээлчдийг оролцуулсан хамтарсан онлайн төслийг танилцуулж байна. Бид анхнийхаа ОДОО/CURRENT үзэсгэлэнгээр дамжуулж энэ хоёр орны дунд уран бүтээлч гүүрийг бий болгосон бөгөөд, одоо бид Монголын орчин үеийн хөгжилд өөрсдийн байр суурийг бататгахын тулд, бидний холбоо харилцаагаанд саад түвэг болдог орон зай болон хэлний бэрхшээлүүдийг амархан шийдвэрлэж чадах интернэт-дээр суурилсан төслийг явуулахад бэлэн болоод байна.

ОДОО/CURRENT ба ТОРГОН ХУРДНЫ ЗАМ зэрэг нь коммунизмийн дараах ба капитализмийн эхэн үеийн нийгмийн нөхцөл байдлын дунд өөрсдийгөө ойлгуулах гэж зүдэрч байгаа Монголын уран бүтээлчдэд зориулагдсан хамгийн анхны төслүүд юм.

Хэлний үл ойлголцох ханыг эвдэж, ямар нэг маягаар зогсоогдох байтугай асуугдалгүйгээр хил хязгаарыг даван, өөрийнхөө уран сэтгэмжийн нэг хэсгийг гэрлийн хурдаар илгээх зэргүүд нь ТОРГОН ХУРДНЫ ЗАМ-ын цэсийн гол бүрэлдэхүүн юм. Энд Их Британид суурьшдаг уран бүтээлчдийн хувьд аль хэдийн танигдсан боловч Монголын мэргэжил нэгтнүүдэд маань уран бүтээл хийх арга мэтээр өргөн хэрэглэгддэггүй хэрэгслүүдийг ашиглах болно. Тухайн төсөл маань эцсийн дууссан бүтээгдэхүүнийг голчлохоосоо илүү уран бүтээл бий болох явцад анхаарлаа хандуулах бөгөөд энэ нь харилцаа холбоог үгс, перформанс, видео, дүрслэлийн тусламжтайгаар дараагийн шатанд аваачих зорилготой.

ТОРГОН ХУРДНЫ ЗАМ нь мөн Ази Ёвроп хоёрыг холбосон алдарт Торгоны Замыг билэгдсэн орчин үеийн нэрлэл ба, энэ сэдвийг одоог хүртэл олон судлаачдын сонирхон судладаг бөгөөд, энэ нэр нь олон янзын байдлаар ашиглагддаг. Гэвч уран бүтээлчид төсөлд оролцохдоо Торгоны замтай бүтээлээ заавал холбох шаардлагагүй ба өөрсдийн хүсэлтээр түүнээс санаа авах нь хувийн сонголтын асуудал юм.

Бид маш энгийн болохоор нь Google хайх системийн Blogger веб сайтыг ашиглах бөгөөд, энэ веб сайт нь ТОРГОН ХУРДНЫ ЗАМ-ын үгсийн болон дүрслэлийн солилцоо явагдах онлайн урлан болно. Төсөл үүний хажуугаар уран бүтээлчдийн хоорондын ойлголцол болон оролцоог идэвхжүүлэхийн тулд Англи болон Монгол хэлээр сэтгүүл гаргахыг зорьж байгаа болно.

Энэ төсөл нь давтагдмал биш, тогтсон хэм хэмжээг ба хязгаарыг даван туулах дуртай, үл ойлгогдох болон үл мэдэгдэх хүчин зүйлүүдээр өөрийгөө сорих хүсэлтэй хүн бүрийн сонирхлыг татах болно.

Та үүнээс болж замаа алдаж магад, тэгээд бүр эргэлзээнд орж бүр ч мэднэ, гэхдээ таныг замаа дахин олоход энэ бүхэн чинь тусална.




Цэгмидийн Цэндпүрэв

MONUK Төслийн Удирдагч
(Фото зургийг Жулиет МакДоналд, Улаанбаатар хот, Монгол Улс, 2007)
(eng. Photo by Juliet McDonald, Ulaanbaatar, Mongolia, 2007)


SILK HIGHWAY introduction


MONUK is introducing its second subproject, an online collaborative initiative, which encompasses art practitioners, curators, educators based in the UK and Mongolia. We started to build a creative bridge between these two countries with ODOO/CURRENT exhibition, now we are aspiring to solidify our role in the development of contemporary art of Mongolia, by running a web-based project, where distance and language are not obstacles of our communication.

Both ODOO/CURRENT and SILK HIGHWAY are pioneering projects aimed at Mongolian art practitioners, who have been struggling to be understood in the post-communist or early capitalist society.

Dismantling the language barriers, crossing over borders without been stopped or even questioned and sending piece of your creativity in a flash of a speed, are the main ingredients of the SILK HIGHWAY’s menu. It includes many tools familiar to artists based in the UK but less known to our peers in Mongolia as artistic means. The project is interested in the process rather than the result and it is all about taking communication to the next level via images, videos, performances and texts.

SILK HIGHWAY is also modern allegory of the great Silk Road which connected east and west and it is an interesting research subject for many scholars and the name used in various different ways. However, artists don’t require to reference to the Silk Road, unless he/she wishes to do so.

We will be using Google’s Blogger as a primary website because of its simplicity and it will be SILK HIGHWAY’s virtual studio where visual and textual exchanges take place. In addition, project will produce a journal in English and Mongolian to enable accessibility and encourage involvement from both sides.

The project is set out to be nothing but cliché and will appeal to anyone who likes to push the boundaries and wants to be challenged by unknown and unfamiliar.

Expect to be lost, confused then found by it.


Tsendpurev Tsegmid

Project Manager


(Photo by Tsendpurev Tsegmid, 2008, Leeds, UK)