Та бүхэнд MONUK өөрийнхөө хоёрдугаар ажил болох Монгол болон Английн сурган хүмүүжүүлэгчид, урлаг судлаачид, уран бүтээлчдийг оролцуулсан хамтарсан онлайн төслийг танилцуулж байна. Бид анхнийхаа ОДОО/CURRENT үзэсгэлэнгээр дамжуулж энэ хоёр орны дунд уран бүтээлч гүүрийг бий болгосон бөгөөд, одоо бид Монголын орчин үеийн хөгжилд өөрсдийн байр суурийг бататгахын тулд, бидний холбоо харилцаагаанд саад түвэг болдог орон зай болон хэлний бэрхшээлүүдийг амархан шийдвэрлэж чадах интернэт-дээр суурилсан төслийг явуулахад бэлэн болоод байна.
ОДОО/CURRENT ба ТОРГОН ХУРДНЫ ЗАМ зэрэг нь коммунизмийн дараах ба капитализмийн эхэн үеийн нийгмийн нөхцөл байдлын дунд өөрсдийгөө ойлгуулах гэж зүдэрч байгаа Монголын уран бүтээлчдэд зориулагдсан хамгийн анхны төслүүд юм.
Хэлний үл ойлголцох ханыг эвдэж, ямар нэг маягаар зогсоогдох байтугай асуугдалгүйгээр хил хязгаарыг даван, өөрийнхөө уран сэтгэмжийн нэг хэсгийг гэрлийн хурдаар илгээх зэргүүд нь ТОРГОН ХУРДНЫ ЗАМ-ын цэсийн гол бүрэлдэхүүн юм. Энд Их Британид суурьшдаг уран бүтээлчдийн хувьд аль хэдийн танигдсан боловч Монголын мэргэжил нэгтнүүдэд маань уран бүтээл хийх арга мэтээр өргөн хэрэглэгддэггүй хэрэгслүүдийг ашиглах болно. Тухайн төсөл маань эцсийн дууссан бүтээгдэхүүнийг голчлохоосоо илүү уран бүтээл бий болох явцад анхаарлаа хандуулах бөгөөд энэ нь харилцаа холбоог үгс, перформанс, видео, дүрслэлийн тусламжтайгаар дараагийн шатанд аваачих зорилготой.
ТОРГОН ХУРДНЫ ЗАМ нь мөн Ази Ёвроп хоёрыг холбосон алдарт Торгоны Замыг билэгдсэн орчин үеийн нэрлэл ба, энэ сэдвийг одоог хүртэл олон судлаачдын сонирхон судладаг бөгөөд, энэ нэр нь олон янзын байдлаар ашиглагддаг. Гэвч уран бүтээлчид төсөлд оролцохдоо Торгоны замтай бүтээлээ заавал холбох шаардлагагүй ба өөрсдийн хүсэлтээр түүнээс санаа авах нь хувийн сонголтын асуудал юм.
Бид маш энгийн болохоор нь Google хайх системийн Blogger веб сайтыг ашиглах бөгөөд, энэ веб сайт нь ТОРГОН ХУРДНЫ ЗАМ-ын үгсийн болон дүрслэлийн солилцоо явагдах онлайн урлан болно. Төсөл үүний хажуугаар уран бүтээлчдийн хоорондын ойлголцол болон оролцоог идэвхжүүлэхийн тулд Англи болон Монгол хэлээр сэтгүүл гаргахыг зорьж байгаа болно.
Энэ төсөл нь давтагдмал биш, тогтсон хэм хэмжээг ба хязгаарыг даван туулах дуртай, үл ойлгогдох болон үл мэдэгдэх хүчин зүйлүүдээр өөрийгөө сорих хүсэлтэй хүн бүрийн сонирхлыг татах болно.
Та үүнээс болж замаа алдаж магад, тэгээд бүр эргэлзээнд орж бүр ч мэднэ, гэхдээ таныг замаа дахин олоход энэ бүхэн чинь тусална.

Цэгмидийн Цэндпүрэв
MONUK Төслийн Удирдагч
(Фото зургийг Жулиет МакДоналд, Улаанбаатар хот, Монгол Улс, 2007)
(eng. Photo by Juliet McDonald, Ulaanbaatar, Mongolia, 2007)
No comments:
Post a Comment