Friday, October 3, 2008

СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ 2008.10.03

Эрхэм та бүхэнд ТОРГОН ХУРДНЫ ЗАМ төслийн үйл явцыг танилцуулъя.

MONUK нь ТОРГОН ХУРДНЫ ЗАМ онлайн төсөлд оролцох хүсэлтэй Монголын уран бүтээлчдээс урьдчилан тооцоолоогүй олон тооны өргөдөл хүлээн авсан билээ.Одоогоор бид өргөдлүүдийн материалтай танилцаж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа нь гурван долоо хоног хүртэл хугацаа орох төлөвтэй байгаа. Бид шалгарсан уран бүтээлчидтэй 10 сарын сүүлээр холбоо барих болно.

Мөн MONUK төсөл ДУДээд Сургуулийн Сургалтын албаны эрхлэгч Д. Ганбатад манай төслийг анх эхлэхээс нь авахуулаад гүн туслалцаа үзүүлж байсанд баярласан талархсанаа илэрхийлье. Түүнээс гадна "Шинэ Зууны Урлаг" уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн, уран бүтээлч Л. Энхбатад манай төслийг дэмжиж байгаад нь баярлаж байгаагаа хэлмээр байна.
Ц. Цэндпүрэв
Төслийн Удирдагч
MONUK

No comments: